“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БИРЖИЙН АРИЛЖАА ХИЙГДЭЖ ЭХЭЛСНЭЭС ХОЙШИХ 100 ДАХЬ АРИЛЖАА АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2024 оны 9 сарын 06

Arslan.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан 40 багц буюу 256 мянган тонн 1/3 коксжих нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжлаа. Арилжаанд 2 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 88.5 ам.доллароос эхлэн дуудаж, 91.5 ам.долларт хэлцэл хийгдлээ.

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 2 дугаар сарын 09-ны өдөр анхны арилжаа хийгдсэнээс хойш нийт 100 удаагийн арилжаагаар 2.59 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 21.7 сая тонн нүүрсийг биржээр борлуулав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660361
0 эможи

keyboard_arrow_up