“Шижир Алт” алтны үйлдвэрт ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна
“Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа “Шижир Алт” алтны үйлдвэрт нээлттэй ажлын байрны зарлаж байна
Ажлын байрны нэр, шаардлагатай тоо: “Шижир Алт” алтны үйлдвэр, Санхүү бүртгэлийн хэлтэс Эдийн засагч - 1 (нэг) хүн
“Шижир Алт” алтны үйлдвэр нь Төв аймгийн Заамар сумын Өгөөмөр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ажилтан хөдөө үйлдвэр дээр байрлаж ажиллах болно.
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Үйлдвэрийн жил, улирлын бизнес төлөвлөгөөг боловсруулж мөрдүүлэх,
- Орон тоо, цалин хөлсний шатлал, төлөвлөгөө боловсруулах,
- Шагнал урамшууллын дүрэм боловсруулах,
- Материалын болон мөнгөн хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавих,
- Удирдлагыг санхүүгийн шийдвэр гаргахад үнэн зөв мэдээллээр шуурхай хангах,
- Үйлдвэрлэлийн зардлын шинжилгээ хийх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, дээд боловсролтой, бакалавр түүнээс дээш зэрэгтэй,
- Мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан ажлын туршлагатай байх
- Хөдөө орон нутагт ажиллах боломжтой
Ажлын байрны нэр, шаардлагатай тоо: “Шижир Алт” алтны үйлдвэр, Үйлдвэрлэлийн хэлтэс Маркшейдер - 1 (нэг) хүн
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Уулын ажлын зураглал үйлдэх, хэмжилт боловсруулалт хийх, уулын ажлын өрнөлтөд хяналт тавих, чиглэл өгөх хэмжилтүүд хийх;
- Уурхайн хил хүрээг тогтоох хэмжилтүүд хийх;
- Маркшейдерийн зураг, план, холбогдох баримтуудаас хэрэгтэй мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийж удирдлагад мэдээлэх чадвартай байх;
- Маркшейдерийн багаж, хэрэгслийг стандартын шаардлагад нийцэж буй эсэхийг шалгуулж, засварлуулж, баталгаажуулах;
- Уулын ажлын тайлан, уулын ажлын төлөвлөгөөг боловсруулах, холбогдох байгууллагуудаар батлуулах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Маркшейдер мэргэжилтэй. Дээд боловсролтой, бакалавр түүнээс дээш зэрэгтэй;
- Мэргэжлээрээ 1-ээс дээш жил ажилласан туршлагатай;
- Компьютерийн хэрэглээний болон холбогдох мэргэжлийн программууд дээр ажиллах чадвартай;
- Мэргэжлийнхээ чиглэлээр шинэ мэдээлэл хайж олох, боловсруулах болон ажилдаа ашиглан, нэвтрүүлэх чадвартай;
- Тайлан, төлөвлөгөө, бичиг баримт боловсруулах чадвартай;
- Хөдөө орон нутагт ажиллах боломжтой.

Ажлын байранд тавигдах шаардлага:

Бүрдүүлэх материал
- Ажилд орохыг хүссэн өргөдөл /гараар бичсэн/
- “Монголросцветмет” ТӨҮГ-ын ажилтны анкет /www.mongolros.mn сайтаас маягт татаж бөглөнө/
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Боловсролын диплом, үнэмлэхийн хуулбар /эх хувийг авчрах/
- Ажилласан байдлын мэдээлэл /нийгмийн даатгалын дэвтэр эсвэл НД лавлагаа/
- Сүүлийн гурван сарын дотор авахуулсан цээж зураг /хоёр хувь/
Материал ирүүлэх хаяг: Шаардлага хангасан ажил горилогчид материалаа 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 16:00 цаг хүртэлх хугацаанд mailbox@monros.mn хаягаар, эсвэл "Монголросцветмет" ТӨҮГ-ын Захиргаа, аж ахуйн албанд ирүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар хот, БЗД, 22-р хороо, Энхтайвны өргөн чөлөө 98,
Утас: 450060 - 115
Web сайт: www.mongolros.mn
Тайлбар:
- Сул ажлын байрны сонгон шалгаруулалтыг баримт бичгийн, тестийн, ярилцлагын 3 үе шаттай явуулж, оноогоор үнэлнэ.
- Анкетад мэдээллээ үнэн зөв бөглөлгүй, материал бүрдэл дутуу илгээсэн тохиолдолд баримт бичгийн шаардлагыг хангаагүйд тооцож шалгаруулалтаас хасна.
- Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.