Х.Мөнхжаргал: Бүс нутгийн нийгэм эдийн засгийн өсөлтийг дэмжиж 472-928 шууд ажлын байрыг шинээр бий болгоно

2024 оны 6 сарын 21

Arslan.mn

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт өчигдөр /2024.06.20/ жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орлоо.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал  “Өнөөдөр бид төслийн эхний шат болох жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай, экспортын шаардлага хангасан, орчин үеийн, дэвшилтэд техник, технологи бүхий бүрэн автомат баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг албан ёсоор нээж, үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлж буйд туйлын их таатай байна.

Тавантолгой ордыг түшиглэн байгуулсан нүүрс баяжуулах үйлдвэр нь 160.000 тонн нүүрс хүлээн авах багтаамжтай хоёр битүү агуулахаас бүрдэж байгаа. Нийт 8 өөр төрлийн нүүрсийг хольж чанарын дунджилт хийн коксжих нүүрсний баяжмал, эрчим хүчний болон хаягдал гэсэн 3 төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх юм.

Нүүрс баяжуулах үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор жилд дунджаар 24 орчим сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж, 1.9 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олж, 197.3 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллах юм.

Улс болон орон нутгийн төсөвт нийт 185.8 сая ам.долларын татвар хураамж төвлөрүүлэх боломжтой.

Мөн төсөл хэрэгжсэнээр улс орны болон бүс нутгийн нийгэм эдийн засгийн өсөлтийг дэмжиж 472-928 шууд ажлын байрыг шинээр бий болгоно. ” гэлээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657630
0 эможи

keyboard_arrow_up