“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай ҮЙЛДВЭР НЭЭЛТЭЭ хийлээ

2024 оны 6 сарын 20

Arslan.mn

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, туршилт, тохируулгын нээлтийн үйл ажиллагаа эхэллээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК Стратегийн ач холбогдол бүхий томоохон 10 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Эдгээр төслийн нэг болох Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг 2022 онд эхлүүлж өнөөдөр төслийн эхний шат болох жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад орууллаа.

Уул уурхайн салбарыг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол шийдвэрээр Тавантолгойн ордыг түшиглэн жилд 30 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Arslan.mn

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал "Энэхүү үйлдвэр нь социализмын үе буюу 1978 онд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээс хойш ашиглалтад орсон Монгол улсын төрийн өмчийн хамгийн том үйлдвэр бүтээн байгуулалт болж байгаагаараа онцлог юм. Нэмүү өртөг шингээсэн угаасан нүүрсийг борлуулснаар компанийн орлогыг 1.1 тэрбум доллараар нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Үүнтэй уялдуулаад орон нутгийн төсөвт 180 сая ам долларын татвар хураамжийг төвлөрүүлэх боломж нээгдэх юм. Туршилт тохируулгын ажил хийгдээд явж байгаа. Эхний нүүрсийг бүрэн хэмжээгээр угаах ажлыг энэ намар буюу 10 сар орчимд хийхээр төлөвлөж байна. Угаасан нүүрсээ биржээр худалдаална." гэдгийг онцлов.

Arslan.mn

Загийн усны хоолойн төслийн ахлах инженер Л.Батсүх "МУ-ын эдийн засагт чухал нөлөө үзүүлэх ийм том үйл ажиллагааны гэрч болж байгаадаа баяртай байна. Энэ том үйлдвэрийн ус хангамжийн төслийг хариуцаж өнөөдрийг хүртэл ажиллаа. Энэ төсөл маань өөрөө яг энэ үйлдвэрээс 70 км зайд байх Загийн усны хоолой гэдэг газраас усыг нааш нь газрын хөлдөлтийн гүнээс доош хос хоолойгоор авчирч байгаа юм. 30 гаруй км-ын зайтай 2 өргөлтийн хоолойгоор наашаа шахаад 14 гүний худгаас усыг татаад нүүрс баяжуулах үйлдвэрийн дэргэд байрлах 3000 метр кубын усан санд авчирч нүүрс баяжуулах үйлдвэрийн усны хэрэгцээг хангаж байна.” гэв.

Arslan.mn

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын Норинко дади түншлэл, Дади инженеринг девелопмент групп компаниуд оролцож Эрдэнэс таван толгой компанийн инженерүүд хяналт тавьж ажилласан байна. Төслийн нийт санхүүжилт 1их наяд төгрөг бөгөөд одоогоор 796 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдээд байна. Тус нүүрс баяжуулах үйлдвэр нь ази номхон далайн бүсэд үйлдвэрлэл, технологиороо тэргүүлэгч брэндүүдийн техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд байгаль орчинд ээлтэй үр ашигтай ажээ.

Нүүрс баяжуулах үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор жилд дунджаар 24 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж 1.9 тэрбум ам долларын борлуулалтын орлого олж 197.3 сая ам долларын цэвэр ашигтай ажиллана.
Төсөл хэрэгжсэнээр улс орон болон бүс нутгийн нийгэм эдийн засгийн өсөлтийг дэмжиж 472-928 шууд ажлын байрыг шинээр бий болгох юм.  

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657607
1 эможи

keyboard_arrow_up