“ЭТТ“ ХК: “С” төрлийн зорчих зөвшөөрлийг худалдан борлуулдаг гэх мэдээлэл манайхтай хамааралгүй

2024 оны 4 сарын 19

Arslan.mn

Өчигдөр буюу 2024 оны 4 сарын 18-ны өдрийн УИХ-ын хуралдаанаар улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийг худалдан борлуулж буй талаар мэдэгдсэн. Харин энэхүү мэдэгдэлтэй холбоотойгоор "ЭТТ" ХК албан ёсны тайлбар мэдээлэл гаргаад байна.

Тэрхүү мэдэгдэлдээ "Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын дагуу ачаа тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүдэд шилжүүлсэн. Тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2023 оны нэгдүгээр улирлаас эхлэн Гашуунсухайт хилийн боомтоор, 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс Ханги хилийн боомтоор улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг гүйцэтгэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг хуваарилан олгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна" хэмээсэн байна.

Мөн түүнчлэн, "“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд 2022 оны 10 дугаар сараас Засгийн газраас тогтоосон Онцгой дэглэмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд борлуулалт, тээвэрлэлт, экспорт, худалдан авалттай холбоотой бүх мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод болгон ажиллаж байна. Тухайлбал “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас ямар аж ахуйн нэгж, хэдэн “С” төрлийн зорчих зөвшөөрөл авсан, ямар шалгуур хангасан, шалгуур хангаагүй тээврийн хэрэгслийн жагсаалт зэрэг бүх мэдээллийг компанийн цахим хуудас болох "ett.mn"-д нээлттэй, ил тод байршуулсан" гэжээ. 

Мэдээлэл нээлттэй болсноор компанийн ашиг орлого нэмэгдсэн, авлига, хээл хахуулийн асуудлыг таслан зогсоосон. Иймд “С” төрлийн зорчих зөвшөөрлийг худалдан борлуулдаг гэх мэдээлэл нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хамааралгүй, үндэслэлгүй болохоо мэдэгджээ.

Эх сурвалж: "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656426
0 эможи

ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up