2024 оны нэгдүгээр “C” зөвшөөрлийн хүсэлтийг авч эхэллээ

2024 оны 2 сарын 15

Arslan.mn

Гашуунсухайт, Ханги хилийн боомтоор улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг гүйцэтгэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийн 2024 оны нэгдүгээр олголтыг дараах зарчмаар олгоно.

ТЭЭВЭРЛЭГЧ ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай 2024.02.20-ны өдрөөс өмнө “Автотээврийн хариуцлагын гэрээ”, “Авто зам ашиглуулах гэрээ”-г байгуулсан байх,
  • “Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ-ийн Тээврийн нэгдсэн системээр 2024.02.20-ны өдрийн 23:59 цагаас өмнө “С” зөвшөөрлийн хүсэлтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д илгээсэн байх.

ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

  • Хүсэлт хүлээн авах хугацаа: 2024.02.13-ны өдрийн 08:00 цагаас – 2024.02.20-ны өдрийн 23:59 цаг хүртэл.

ХҮСЭЛТ ИЛГЭЭХ ХОЛБООС:

АНХААРАХ ЗҮЙЛС:

-Дээр дурдсан хугацаанаас хоцорсон тохиолдолд хүсэлт хүлээн авах, баталгаажуулалт хийх боломжгүй болохыг анхаарна уу!

-Ачаа тээвэрлэлт гүйцэтгэхтэй холбоотой дүрэм, журам, стандартыг дагаж мөрдөнө.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Нүүрс тээврийн үйлчилгээг ерөнхий гэрээгээр худалдан авах” тендерийн хоёр дахь шатны шалгаруулалтад оролцож, шалгарсан боловч гэрээ байгуулаагүй эсхүл гэрээний үүргийг биелүүлээгүй компаниудад “С” зөвшөөрөл олгохгүй.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олгох “С” зөвшөөрлөөр бусад хуулийн этгээдийн ачаа тээвэрлэхийг, бусад уурхайн олгосон “С” зөвшөөрлөөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулсан нүүрс тээвэрлэхийг хориглоно.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль”-ийн дагуу биржээр борлуулсан нүүрсний гэрээний тээвэрлэлтийг гүйцэтгэх “Нүүрс тээврийн үйлчилгээг ерөнхий гэрээгээр худалдан авах” тендерийн хоёр дахь шатны шалгаруулалтад оролцон шалгарч, “Нүүрс тээвэрлэх гэрээ” байгуулсан компанийн хувьд бусад уурхайн олгосон “С” зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусах хүртэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ачаа тээвэрлэхийг зөвшөөрөх ба гэрээнд санал болгосон тээврийн хэрэгслийг нүүрс тээвэрлэх гэрээний үүргийг гүйцэтгэж дуусах хүртэл хил нэвтрэх үндсэн хуваариас хасаж болно.

-“С” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслээр дундын тээвэрлэлт гүйцэтгэхгүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654740
0 эможи

keyboard_arrow_up