“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 128 мянган тонн сул коксжих нүүрс биржээр арилжааллаа

2024 оны 1 сарын 05

Arslan.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 20 багц буюу 128 мянган тонн сул коксжих (хийн нүүрс) нүүрс арилжлаа. Арилжаанд 2 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 86.4 ам.доллароос эхлэн дуудаж 98.9 ам.долларт хэлцэл хийгдэв.

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны анхны арилжаагаа амжилттай хийж, 12.7 сая ам.долларын үнэлгээ бүхий 128 мянган тонн сул коксжих нүүрс биржээр борлуулав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
653825
7 эможи

зурхайч
2024-01-05 16:24
Сул коксжих гэдэг халхавчаар баахан чанартай коксжих нүүрс гаргаж зөрөөг нь ш аах нь дээ
keyboard_arrow_up