“Эрдэнэс Тавантолгой ХК Биржийн арилжаа эхэлснээс хойш хамгийн өндөр дүнтэй борлуулалтыг хийлээ

2023 оны 12 сарын 25

Arslan.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 175 багц буюу 1,1 сая тонн коксжих нүүрс арилжлаа. Биржийн арилжаа эхэлснээс хойш хамгийн өндөр дүнтэй борлуулалтыг энэ сарын 22-ны өдөр хийлээ. Арилжаанд нийт 5 худалдан авагч оролцсон бөгөөд тонн тутмыг 172.3 ам.доллароос эхлэн дуудаж, 174.8 ам.долларт хэлцэл хийгдлээ. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 65 удаагийн арилжаагаар 1,264.7 сая ам.долларын үнэлгээ бүхий 9,7 сая тонн нүүрсийг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан арилжаад байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653579
1 эможи

keyboard_arrow_up