Байгууллагын үйл ажиллагаа, хяналт удирдлагын нэгдсэн систем нийлүүлэх тендер ирүүлэхийг урьж байна
Огноо : 2023 оны 12 дугаар сарын 06
Тендер шалгаруулалтын нэр: Байгууллагын үйл ажиллагаа, хяналт удирдлагын нэгдсэн систем
Тендер шалгаруулалтын дугаар: МРЦМ/202312050
“Монголросцветмет” ТӨҮГ нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Байгууллагын үйл ажиллагаа, хяналт удирдлагын нэгдсэн систем нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба төсөвт өртгийн 0.5 хувьтай тэнцүү үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 09:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 09:10 цагт зохион байгуулна.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар цахимаар хүргүүлж болно.
www.tender.gov.mn
“МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ТӨҮГ