“Эрдэнэт“ ТӨҮГ 857 саяар “Хэрэглээний программ хангамж“ худалдаж авна
2023 оны 11 сарын 29
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас оффисын ажилд зориулж 857,683,800 төгрөгөөр Хэрэглээний программ хангамж худалдан авах ТЕНДЕР зарлажээ.
Тодруулбал, Програм хангамж Amazon AWS, Програм хангамж ApexSQL, Програм хангамж PAM зэрэг 11 төрлийн программ худалдан авахаар нээлттэй тендер зарласан аж.
Уг тендерт гадаадын этгээд материал илгээх боломжтой юм байна.
2023 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба нээлтийг 2023 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн 10 цаг 10 минутад зохион байгуулах юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
653041
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс