“Дизель хөдөлгүүр, явах эд анги, хүч дамжуулах ангийн их засвар”-ыг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна

2023 оны 11 сарын 09

Arslan.mn

Огноо :  2023 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр:    Дизель хөдөлгүүр, явах эд анги, хүч дамжуулах ангийн их засвар

Тендер шалгаруулалтын дугаар:    МРЦМ/202306544

“Монголросцветмет” ТӨҮГ нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Дизель хөдөлгүүр, явах эд анги, хүч дамжуулах ангийн их засвар”-ыг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Тийм”
Багц-1: Суудлын автомашины дизель хөдөлгүүр, явах эд ангийн их засвар
Багц-2: ПАЗ-32054 автобусны хөдөлгүүр, явах анги, хүч дамжуулах ангийн их засвар
Багц-3: Урал 432010 автомашины их засвар
Багц-4: Bongo-3 K2700 автомашины их засвар 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба багц тус бүрийн төсөвт өртгийн 0.5 хувиас багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.    

Тендерийг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 9 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 9 цаг 5 минут -т зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:   “Эрхтэй” 
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

www.tender.gov.mn

“Монголросцветмет” ТӨҮГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652667
0 эможи

Монголросцветмет

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up