“Эрдэнэт үйлдвэр”-т хохирол учруулсан хэлтсийн дарга Ж.Ганзоригт ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлдүүлнэ

2023 оны 10 сарын 23

Arslan.mn

“Эрдэнэт үйлдвэр”-ийн Худалдан авалт, хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзоригт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлжээ. Түүнийг 2021 оны гуравдугаар сараас эхлэн шалгасан бөгөөд мөрдөн байцаалтыг дуусгаж, нэг бус удаа яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хүргүүлсэн ч шүүхээр эцэслэн шийдвэрлэлгүй буцаасаар байсан юм. Ж.Ганзоригийг менежер н.Марал-Эрдэнийн хамт одоогоос хоёр жил гаруйн өмнө АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн саатуулан байцааж эхэлсэн чорон нутгийн шүүхийнхэн нь суллаж, албан тушаалаас нь түдгэлзүүлэх асуудлыг ч шийдвэрлээгүй орхисон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчиж, бусдад давуу байдал олгон урьдчилан үгсэн тохиролцож сонгон шалгаруулалт явуулдаг байсан хэмээн тэднийг буруутгасан билээ.

Өөрөөр хэлбэл, бусдад давуу байдал олгосны улмаас 257.6 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан. Ж.Ганзоригт Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулж их хэмжээний хохирол учруулсан” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдүүлэхээр болоод буй юм. 

“Эрдэнэт үйлдвэр”-ийн эрх бүхий албан тушаалтнуудтай холбоотой хэргийг Орхон аймаг дахь эрүүгийн хэргийн шүүхээр хэлэлцүүлэх нь шударгаар шийдэгдэнэ гэдэгт орон нутгийнхан нь эргэлздэг. Хамгийн сүүлд гэхэд дээрх үйлдвэрийн нэгдүгээр орлогч захирал, ерөнхий инженер Д.Батмөнхөд холбогдох хэргийг тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон. Тиймээс хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын хэргийг орон нутгийнх нь шүүхээр бус, авлигын дагнасан шүүх байгуулж, шийдвэрлүүлэх нь үр дүнтэй гэж үзэж буй билээ.

 

Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652052
3 эможи

Болд
2023-10-24 23:07
Ёстой ажилчид ам сайтай байдаг хүний нэгдээ,одоо ч ажлаа хийж л байна.Энэ хүнийг бүр нэг харлуулах гээд ядчих юмаа.Худлаа мэдээ сэвэхээ болиочээ.
Сараа
2023-10-24 23:01
Энэ хүн чинь ажил мэргэжилдээ жинхэнэ эзэн болсон хүн шүү.Ямар ч буруутгах үндэслэлгүй хэргийг прокурорууд буцхахаас яахав дээ.Үндэслэлтэй юм бичмээр юм.
.
2023-10-23 22:18
Нэлээн идээчиниуугаачин нөхөр гэсэн хөрөнгийг хурааж хувааж идсэн улсыг бас хамт яллаачээ хуран
keyboard_arrow_up