“Эм, эмнэлгийн хэрэгсэл” нийлүүлэх тендер ирүүлэхийг урьж байна
Огноо : 2023 оны 10 сарын 09
Тендер шалгаруулалтын нэр: Эм, эмнэлгийн хэрэгсэл
Тендер шалгаруулалтын дугаар: МРЦМ/202312355
“Монголросцветмет” ТӨҮГ нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Эм, эмнэлгийн хэрэгсэл” нийлүүлэх тендер ирүүлэхийг урьж байна.
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байна.
Тендерийг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 10 минутад зохион байгуулна.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
www.tender.gov.mn
“МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ТӨҮГ