“Эрдэнэс Тавантолгой” ХК биржээр 480 мянган тонн хатуу коксжих нүүрс арилжлаа

2023 оны 10 сарын 03

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 75 багц буюу 480 мянган тонн хатуу коксжих нүүрсийг арилжлаа. Арилжаанд 2 худалдан авагч оролцсон бөгөөд коксжих нүүрсийг тонн тутмыг 148.2 ам.доллараас дуудаж, 153.7 ам.долларт хэлцэл хийгдлээ.

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 50 удаагийн арилжаагаар 726.9 сая ам.долларын үнэлгээ бүхий 5,958.4 мянган тонн нүүрсийг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан арилжаад байна.

Эх сурвалж: "ЭТТ" ХК
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651380
0 эможи

adiyatumurgjbishuu
2023-10-04 11:42
location.href="https://taxi69.com/";
adiyatumurass
2023-10-04 11:41
keyboard_arrow_up