“ЭТТ бонд”-ын 4 дүгээр транчийн бондыг эргүүлэн худалдан авахаар шийдвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны 16 тоот тогтоолоор Монголын хөрөнгийн биржээр нээлттэй арилжсан “ЭТТ Бонд”-ын 4 дүгээр транчийн нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 766,182 /долоон зуун жаран зургаан мянга нэг зуун наян хоёр/ ширхэг бондыг эргүүлэн худалдан авахаар шийдвэрлэжээ.
“ЭТТ Бонд”-ыг эргүүлэн худалдан авах бүртгэлийн өдөр нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бөгөөд бүртгэлийн өдрөөр тасалбар болгон хуримтлагдсан хүүгийн хамт 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө нийт төлбөрийг бонд эзэмшигчдийн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд шилжүүлнэ.
Бондын нөхцөл:
Бондын нэр: |
“ЭТТ Бонд” Транч 4 |
Бондын хүү: |
Бодлогын хүү+4% |
Нийт тоо ширхэг: |
766,182 |
Нэгж бондын үнэ: |
100,000 төгрөг |
Эргүүлэн авах нөхцөл: |
Хугацаанаас өмнө эргэн дуудах нөхцөлтэй |
Нэгж бондыг эргэн дуудах үнэ: |
101,500 төгрөг |
Бондыг эргэн дуудах бүртгэлийн өдөр: |
2023 оны 10 дугаар сарын 27 |









