Г.Ёндон: “Цалинг 50 хувиар НЭМЭХ БОЛОМЖГҮЙ, 2024 оноос 15 хувиар нэмэх боломжтой
2023 оны 9 сарын 15
"Эрдэнэт" ТӨҮГ-ын ажилчид өнөөдөр /2023.09.15/ өглөөний 07:00 цагаас эхлэн ажил хаялт зарласан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тус үйлдвэрийн ҮЭХ-оос санаачлан зохион байгуулсан ажил хаялтын хүрээнд үйлдвэрийн удирдлагуудтай хэлэлцээр хийхээр тохиролцсон боловч үр дүнд хүрээгүй гэх шалтгаанаар ажил хаялт зарлажээ.
- ҮЭХ -ийн зүгээс тавьж буй шаардлага буй хамтын гэрээнд тусгах асуудалд ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх
- "Эрдэнэт" үйлдвэрт ажиллаж байгаад тэтгэвртээ гарсан ажилтаны оронд тухайн ажилтаны хүүхдийг ажилд оруулах гэх хоёр онцолсон заалт бий.
- Уг асуудалд Эрдэнэт үйлдвэрийн зүгээс цалинг 50 хувиар нэмэгдүүлэх боломжгүй гэж үзэж хэмжээг бууруулах хүсэлтийг уламжилсан байна.
Харин "Эрдэнэт" ТӨҮГ-ын захирал Г.Ёндон доорх мэдэгдлийг хийлээ. Тэрбээр "Цалинг 50 хувиар нэмэх боломжгүй. 2024 оноос 15 хувиар нэмэх боломжтой" гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
650862
1 эможи
Иргэн
2023-09-15 09:46
Арай даварсан шаардлага тавьж. Зүгээр үг дуугүй өргөдлийг нь өгүүлэхэд явуул
Зочин
2023-09-15 09:45
Бүгдийг нь халаад явуулаач. Оронд нь ажил хийх хүсэл эрмэлзэлтэй сайхан залуусыгаа авчиж болохгүй юу.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс