“Туузан дамжуургын тууз”-ыг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна
Тендер шалгаруулалтын нэр: “Эрчим хүчний хэрэглээний аудит”
Тендер шалгаруулалтын дугаар: МРЦМ/202312125
1. “Монголросцветмет” ТӨҮГ нь “Эрчим хүчний хэрэглээний аудит” гүйцэтгүүлэх зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Монголросцветмет” ТӨҮГ-ын Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн барилга байгууламжуудын эрчим хүчний хэрэглээнд судалгаа шинжилгээ хийж, эрчим хүчний хэрэглээ, хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээний талаар зөвлөмжийг боловсруулан аудитын тайлан гаргаж, холбогдох байгууллагад зөвшилцөн батлуулах зорилготой болно.
3. Тендер нь дараах багцуудаас бүрдэнэ. Үүнд: - Багцгүй
4. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно. Үүнээс гадна дараах мэдээллүүдийг нууцлахгүй ирүүлнэ. Үүнд:
- Байгууллагын ерөнхий танилцуулга
- Шүүхийн тусгай архивын лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг цахим хэлбэрээр авна.
- Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн, өр төлбөргүй байх шаардлагатай бөгөөд цахим системээр ирүүлсэн лавлагаагаар үнэлнэ.
- 2021,2022,2023 оны санхүүгийн тайланг ирүүлэх /Сангийн сайдын 2019.12.09-ний өдрийн 255 тушаалаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 3.7 заалтыг баримтална./
- Сүүлийн 3 жилийн аль нэг жилд гүйцэтгэсэн борлуулалтын орлого: Батлагдсан төсөвт өртгийн 30%-иас багагүй байна.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ.: Батлагдсан төсөвт өртгийн 10 хувиас багагүй байх.
- Сүүлийн 2 жил ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл, ажил гүйцэтгэсэн гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт.
- Эрчим хүчний аудит хийх магадлан итгэмжлэгдсан гэрчилгээ.
5. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 17.00 цагаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 9.00 цагаас өмнө цахим худалдан авах ажиллагааны систем www.tender.gov.mn хаягаар ирүүлнэ.
“Монголросцветмет” ТӨҮГ нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Туузан дамжуургын тууз”-ыг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба төсөвт өртгийн 0.5 хувьтай тэнцэх үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10-00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10-10 цагт зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх. Эрхтэй
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: Үгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
“МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ТӨҮГ