Хүнсний инженер О. Гал-Очир: Өнөөдөр “АПУ“ ХХК-тай уулзалт хийгээд урам хугарахын ихээр хугарлаа
Хүнсний инженер О.Гал-Очир өөрийн цахим хуудаснаа АПУ компанийг ийнхүү шүүмжилж бичжээ.
Тэрээр "АПУ компанийг мээншин хийж болохоо больчихож , инээдтэй.
Өнөөдөр АПУ-тай уулзалт хийгээд урам хугарахын ихээр хугарлаа.
Миний дэвшүүлсэн асуудал буруу юм гэнэ ээ, компаний нэр хүндэд халдсан. Хажуудаа хуульчаа сүр бараа болгоод суулгачихсан.
Би энэ компаниас их юм хүсдэггүй, Тэрэлж & Сэлэнгэ брэнд дээрээ бензоат натриг яагаад тогтворжуулагч гэж тавьсан болохыг нь л асуусан. Тэгсэн чанарын дарга нь хэдэн үеэрээ энэ компаний чанарыг хариуцаж байгаагаа тодотгоод, бидний зөв гэнэ ээ. Бензоат натри буюу Е211-г тогтворжуулагч гэж ашигладгаа илэрхийлж байна, намайг худлаа гүтгэсэн гээд.
Өө тэгээд эмийн ургамал хийдэг гэдгээ зурмал зураг харуулаад л тайлбарлаад байна, хийдгээ үзүүлнэ гэж ажлыг минь алдуулан барин уулзалтанд урьчихаад, үзүүлэх нь байтугай миний үгийг сонсох ч сонирхолгүйгээр баяртай гэж байна.
Хандлага гэж чухал шүү, би хандлагыг нь хараад л үндэсний том үйлдвэрлэгчдээ үнэхээр урам хугарлаа. Уг нь их гайгүй юм бодож орсон юмсан, үйлдвэрлэгчтэйгээ эвлэрээд мөнгөжүүлсэн устай учраа олъё молъё гээд бодчихсон. Үхснн.
За тэгээд өөрсдийгөө болохоор бараг надад цаг гаргаж байгаа, чи бараг азтай баагий шүү гэнэ ээ. Өөрсдөө л бараг стандартыг Монголд нэвтрүүлж эхэлсэн юм байх.
Намайг энэ уулзалтанд сэтгэл хангалуун бус, ойлголцсонгүй гэж хэлсэн чинь хуульч нь эд нартай би жич уулзчих уу гэнэ ээ, намайг яах гэж байгаан.
Хэлье. АПУ хүнсний инженертэйгээ наад суулгасан хуульчаа ашиглаад шүүхд !!! Та нар мөнгөөр дийлээд би шоронд сууна. Гэхдээ утга учиртай амьдрах гэж нэг сайхан юм байна шдээ. Сарын цалин хороож байж өнөөдрийн ирсэн хүмүүс ийм увайгүй байж болохгүй л дээ.
Постоо устгачих гэж шаажийна, хууль ч нь.
Эцэст нь хэлэхэд Тэрэлж ундааны эмийн ургамлыг нь анхнаасаа эсэргүүцээгүй. Зүгээр л нөөшлөгчөө тогтворжуулагч гээд биччихсэн.
Хуульчаас нь хүнсний тухай хуулийн 3.1.1-д спирт, архи нь хүнс гэсэн тодорхойлолтонд багтахгүй байхад танайх яагаад хүнсний үйлдвэр гэж явдаг вэ гэсэн гацсанаа, төрөөсөө асуухгүй юу гэнэ ээ. Асуунаа !
Элгийн компани вэ яасан, гарын бэлгийг нь үлдээх гэснээ Монгол хүний ёсыг бодоод авсаан, нохойгоо хооллон. Та нар намайг басаад л бай.
Үргэлжлэл бий …" гэжээ.