Нээлттэй, ил тод Эрдэнэс Тавантолгой

2023 оны 9 сарын 01

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 385 тогтоолоор  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоон 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Онцгой дэглэмийн хугацаанд компанийн засаглалыг сайжруулах, борлуулалтыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох замаар Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу онцгой дэглэм тогтоосон 10 сарын хугацаанд дараах мэдээллүүдийг олон нийтэд ил тод болгов.

ОФФТЭЙК БУЮУ НУУЦАД ХАМААРАХ ГЭРЭЭГ ИЛ БОЛГОВ

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 449 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой нууцад хамаарах гэрээний мэдээллийг нууцаас гаргаж, ил тод болгох шийдвэр гарсан. Үүний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас хэрэгжүүлж буй төслүүдтэй холбоотой нууцын зэрэглэлтэй гэрээнүүдийг ил болгож https://ett.mn/mn/agreement/10090 цахим хуудсанд байршуулсан.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650403
0 эможи

keyboard_arrow_up