ТЕНДЕРИЙН УРИЛГА: Барилгын дээврийн засварын ажил гүйцэтгэх

2023 оны 9 сарын 01

Arslan.mn

Огноо  :  2023 оны 09-р сарын 01-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр:  Төв корпусын барилгын дээврийн засварын ажил

Тендер шалгаруулалтын дугаар:  МРЦМ/202312077

“Монголросцветмет” ТӨҮГ нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Төв корпусын барилгын дээврийн засварын ажил” –ыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.   

Тендерийг 2023 оны 09-р сарын 14-ний өдрийн 09 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 09-р сарын 14-ний өдрийн 09 цаг 05 минутад зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй” 
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

www.tender.gov.mn

“Монголросцветмет” ТӨҮГ


 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650368
0 эможи

Монголросцветмет

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up