ТЕНДЕР: “Экскаваторын сэлбэг “ худалдан авах тухай тендер ирүүлэхийг урьж байна

2023 оны 8 сарын 25

Arslan.mn

Огноо : 2023 оны 08 сарын 25

Тендер шалгаруулалтын нэр: ЭКГ-5А экскаваторын сэлбэг худалдан авах

Тендер шалгаруулалтын дугаар:  МРЦМ/202306514

“Монголросцветмет” ТӨҮГ нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “ЭКГ-5А экскаваторын сэлбэг “ худалдан авах тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.

Тендерийг 2023 оны 09 сарын 07-ны өдрийн 10:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 09 сарын 07-ны өдрийн 10:05 цагт зохион байгуулна. 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.


Огноо: 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр
Тендерийн нэр: “ЗҮҮН ЦАГААН ДЭЛ УУРХАЙН ХҮДЭР ЯЛГАХ ЦЕХИЙН ЗУРАГ ТӨСӨЛ”
Тендер дугаар: МРЦМ/202306543

 “Монголросцветмет” ТӨҮГазар нь “Зүүн цагаан дэл”-ийн жоншны далд уурхайн дэргэд хайлуур жоншны хүдрийг бутлан шаардлага хангасан ширхэглэлийн хэмжээнд хүргэж өнгө болон лазерийн мэдрэгч бүхий  2ш ялгах төхөөрөмжөөр ялгах цехийн зураг төсөл зохиох, цех болон тоног төхөөрөмжүүдийг суурилуулах байршлыг тодорхойлж, тус цехэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн хүчин чадал,  холболтын схем, зураг төсөл, тэдгээрийг суурилуулахад шаардагдах материалын тооцоо, төсөв зохиож батлуулах   ажлыг гүйцэтгэх зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь тус үйлдвэрийн газрын Зүүн цагаан дэл хайлуур жоншны уурхайн олборлолт, баяжуулалтын ажиллагааны бэлтгэлийг хангахад чиглэгдэнэ. 

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан талаарх нотлох баримтыг ирүүлнэ. Үүнд:

  • Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2021, 2022 онуудын аль нэгд гүйцэтгэсэн борлуулалтын хэмжээ тендерийн үнийн саналын мөнгөн дүнгийн 30%-иас багагүй байна.
  • Голлох мэргэжилтний чадавхийн талаарх мэдээлэл: Ажиллах боловсон хүчний ур чадвар, мэргэшил, туршлага 
  • Татвар, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолтууд
  • Гүйцэтгэгчээр ажилласан байх жилийн тоо:  2021, 2022 (Сүүлийн 2 жилд ижил төстэй хийж гүйцэтгэсэн зөвлөх үйлчилгээний ажлыг жагсаалт, гэрээний хуулбарыг гэрээ дүгнэсэн актын хамт ирүүлнэ)
  • Тусгай зөвшөөрөл: ЗТ-3.3 эсвэл ЗТ-4.3 Хөнгөн ба хүнд үйлдвэрийн болон агуулахын барилга байгууламжийн технологийн зураг төсөл

Чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зөвлөхүүд түншлэл, туслан гүйцэтгэгчийн хэлбэрээр оролцож болно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээс авч болох бөгөөд тендерийн нэмэлт мэдээлэл, тодруулгыг Захиалагч www.tender.gov.mn хаягаар цахим хэлбэрээр хүлээн авна.

Тендерт оролцогч мэдүүлгээ 2023 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 10:00 цагаас өмнө цахим худалдан авах ажиллагааны систем www.tender.gov.mn хаягаар цахимаар ирүүлнэ. 

 

www.tender.gov.mn 
“Монголросцветмет” ТӨҮГ

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650102
0 эможи

Монголросцветмет

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up