МОНГОЛРОСЦВЕТМЕТ: Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

2023 оны 7 сарын 07

Arslan.mn

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

 

Тендер шалгаруулалтын нэр:

 

“Дулааны станцыг Дулааны цахилгаан станц болгож шинэчлэх ТЭЗҮ”

Тендер шалгаруулалтын дугаар:

МРЦМ/202312127

  1. “Монголросцветмет” ТӨҮГ нь “Дулааны станцыг Дулааны цахилгаан станц болгож шинэчлэх ТЭЗҮ” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Дулааны станцыг Дулааны цахилгаан станц болгож шинэчлэх ТЭЗҮ” гүйцэтгэх болно.
  3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно. Үүнээс гадна дараах мэдээллүүдийг нууцлахгүй ирүүлнэ. Үүнд:

-     Байгууллагын ерөнхий танилцуулга

  • Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар
  • Шүүхийн тусгай архивын лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг цахим хэлбэрээр авна.
  • Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн, өр төлбөргүй байх шаардлагатай бөгөөд цахим системээр ирүүлсэн лавлагаагаар үнэлнэ.
  • Тусгай зөвшөөрөл: Дараах тусгай зөвшөөрөлүүд бүгд хамт ирүүлсэн байх шаардлагатай. Үүнд:
  1. ТЗ-8.2 0.01-100 МВт болон түүнээс дээш хүчин чадалтай эрчим хүчний эх үүсвэрийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, 
  2. ТЗ-8.4 0.4-110Кв болон түүнээс дээш цахилгаан дамжуулах шугам, дэд станцын барилга байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах,
  3. ТЗ-8.6 0.07-0.4 МПа /0.7-40.0 кгх/см.кв/ болон түүнээс дээш даралттай зуухны техник эдийн засгийн үндэслэл,  зураг төсөл боловсруулах
  4. ТЗ-8.8 0.07-0.4 МПа /0.7-40.0 кгх/см.кв/ болон түүнээс дээш даралттай даралтат савны техник эдийн засгийн үндэслэл,  зураг төсөл боловсруулах
  5. ТЗ-8.10 0.07-0.4 МПа /0.7-40.0 кгх/см.кв/ болон түүнээс дээш даралттай дулааны шугам хоолой, дулаан дамжуулах төвийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах
  • 2021, 2022 оны баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх /Сангийн сайдын 2019.12.09-ний өдрийн 255 тушаалаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 3.7 заалтыг баримтална./
  • Сүүлийн 2 жилийн аль нэг жилд гүйцэтгэсэн борлуулалтын орлого төсөвт өртгийн             100%-иас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Батлагдсан төсөвийн 100%-иас багагүй байх.
  • 2021, 2022 оны аль нэг жилд ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл, ажил гүйцэтгэсэн гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт.
  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 10-17 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагаас өмнө цахим худалдан авах ажиллагааны систем www.tender.gov.mn хаягаар ирүүлнэ.

 

“МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ТӨҮГ

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649664
0 эможи

keyboard_arrow_up