МОНГОЛРОСЦВЕТМЕТ: Тендерийн урилга, зөвлөх үйлчилгээний тухай зарлал
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо[1] : |
2023 оны 07-р сарын 19-ний өдөр |
Тендер шалгаруулалтын нэр: |
Төв корпусын барилгын дээврийн засварын ажил |
Тендер шалгаруулалтын дугаар: |
МРЦМ/202312077 |
“Монголросцветмет” ТӨҮГ нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Төв корпусын барилгын дээврийн засварын ажил” –ыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”
Дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих: Дотоодын багцгүй
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.
Тендерийг 2023 оны 08-р сарын 01-ний өдрийн 09 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 08-р сарын 01-ний өдрийн 09 цаг 05 минутад зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
“Монголросцветмет” ТӨҮГ
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
Огноо:
Тендер шалгаруулалтын нэр: |
2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр “Хоролжингийн үйлдвэрийн барилгын зураг, төсөв тоног төхөөрөмжийн суурийн зураг боловсруулах” |
|
|
Тендер шалгаруулалтын дугаар: |
МРЦМ/202312475 |
- “Монголросцветмет” ТӨҮГ нь “Хоролжингийн үйлдвэрийн барилгын зураг, төсөв тоног төхөөрөмжийн суурийн зураг боловсруулах” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
- Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Монголросцветмет” ТӨҮГ-ын Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт орших Бор-Өндөрийн УБҮ-ийн дэргэд баригдах “Хорголжингийн үйлдвэрийн барилгын зураг, төсөв тоног төхөөрөмжийн суурийн зураг боловсруулах”.
- Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:
- Байгууллагын ерөнхий танилцуулга,
- Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар,
- Тусгай зөвшөөрөл
- Сүүлийн 3 жилд уул уурхай, баяжуулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулж байсан тухай туршлагын мэдээлэл /гэрээ, гэрээ дүгнэсэн актын хамт/,
- Татварын өргүй тухай тодорхойлолт зэргийг ирүүлнэ.
- Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 07 дугаар сарын 25–ны өдрийн 10 цагаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2023 оны 07 дугаар сарын 28–ны өдрийн 10 цагаас өмнө цахим худалдан авах ажиллагааны систем www.tender.gov.mn хаягаар ирүүлнэ.
“МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ТӨҮГ