“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ“ ХК долдугаар сард 14.4 сая тонн нүүрс борлуулжээ

2023 оны 8 сарын 02

Arslan.mn

"Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2022 оны 10 дугаар сард онцгой дэглэм тогтоосноос хойш компаний борлуулалт 4,1 дахин, нүүрс тээвэр 3,9 дахин экспорт 2 дахин, олборлолт 2,7 дахин нэмэгджээ. Өнгөрсөн 2022 онд 11.5 сая тонн нүүрс экспортолж, 1,1 тэрбум ам.долларын борлуулалттай ажилласан. Тэгвэл 2023 оны 07 сарын 31-ний өдрийн байдлаар 14.4 сая тонн нүүрс экспортолж, 1,4 тэрбум ам.долларын борлуулалт хийн, 2022 оны бүтэн жилийн борлуулалтыг 125 хувиар, орлогыг 131 хувиар давуулан биелүүллээ.

Энэ үзүүлэлт нь компанийн түүхэн дэх хагас жилийн хамгийн өндөр борлуулалт бөгөөд бүтэн жилийн хугацаанд хийх борлуулалтыг 7 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн түүхэн амжилт юм. Мөн оны эхний 7 сарын байдлаар улс болон орон нутгийн төсөвт 1 наяд 486.5 тэрбум төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлсөн. Үүнээс АМНАТ-т 936.0 тэрбум, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 501.2 тэрбум, бусад төрлийн татварт 49.3 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлээд байна.

 

 

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны 2 сарын 9-ны өдрөөс эхлэн Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нийт 38 удаагийн цахим арилжааг амжилттай зохион байгуулж 298.6 сая ам. долларын үнэлгээ бүхий 2,694 мянган тонн хатуу коксжих, сул коксжих, эрчим хүчний нүүрсийг биржээр борлуулаад байна. Биржээр арилжаа хийснээр нүүрсний борлуулалт, худалдаа ил тод болж, 70 орчим сая ам.долларын нэмэлт орлого олсон, коксжих нүүрсний үнэ 100-115 ам.доллар байсныг 119-182 ам.долларт хүргэж нэмэгдүүлсэн, эрчим хүчний нүүрсний үнэ 2022 онд 36 орчим ам.доллар байсныг 58.7-73.3 ам доллар хүргэсэн зэрэг олон эерэг үр дүнтэй ажиллаж байна.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649383
0 эможи

Зочин
2023-08-02 16:41
Урд жилүүдэд хулгайчуудийг нь эрт илрүүлсэн бол маш их орлого доллар монгол улсад орж ирэх байж дээ. Гэхдээ оройтсон ч гэсэн шуналтай нүүрсний хулгайчуудийг илрүүлж барьж хорьсон нь болж дээ.
keyboard_arrow_up