Сэлэнгэ аймагт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан бүлэг этгээдүүдийг илрүүллээ

2023 оны 6 сарын 29

Arslan.mn

Экологийн цагдаагийн албанаас орон нутагт хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан ажиллаж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Цамхаг”, 3-р багийн нутаг “Хуурай ам” гэх газар, Мандал сумын нутаг Ноён ууланд нэр бүхий иргэд бүлэглэн том оврын техник хэрэгсэл ашиглан хууль бусаар газрын хэвлийд халдаж ашигт малтмал олборлохоор бэлтгэж байсан, түүнчлэн ашигт малтмал олборлосон, мөн Ерөө сумын 2 дугаар багийн нутагт “Өлөнт” гэх газарт Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “М” ХХК-тай нөхөн сэргээлтийн гэрээ байгуулсан “Д” ХХК нь нөхөн сэргээлт хийх нэрээр тусгай зөвшөөрөлгүй талбайд хууль бусаар ашигт малтмал олборлож байсан хэргүүдийг илрүүллээ. 

Arslan.mn

Ажлын хэсэг экскаватор, ковш, том оврын автомашин болон алт угаах төхөөрөмжүүдийг битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Цаашид ашигт малтмал хууль бусаар олборлох, газрын хэвлийд халдах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутаг дахь хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллахаар зохион байгуулалтын арга хэмжээ авч байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648553
1 эможи

зочин
2023-06-29 14:10
хууль бус алт олборлолт аймаар их байгаа даа заримд нь хууль үйлчлэхгүй
keyboard_arrow_up