“Эрдэнэт үйлдвэр“-ийн дарга асан Х.Бадамсүрэн Аж үйлдвэржилтийн үндэсний хороог ахална

2023 оны 6 сарын 12

Arslan.mn"Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал асан Х.Бадамсүрэн "Аж үйлдвэржилтийн үндэсний хороо"-г ахалж ажиллахаар болжээ. Өөрөөр хэлбэл зэс хайлуулж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх дэд хороог ахалж байгаа гэсэн үг юм. Тус үйлдвэрийг Эрдэнэт үйлдвэртэй хамтран байгуулна. 

Түүнийг өнгөрсөн 04 дүгээр сард "Эрдэнэт үйлдвэр"-ийн даргын албан тушаалаас нь чөлөөлж байсан бол өнөөдөр ийнхүү дахин нэг сэтэр дээр томилжээ. 

Бэрэн группийг Хөгжлийн банкнаас зээл авахад нөлөөлсөн хэмээн үзэж, Хөгжлийн банкны яллагдагчаар татагдсан түүнийг төрөөс явуулж чадахгүй байгаа шалтгаан нь юу вэ... 

Өнөөдрийн байдлаар Бэрэн групп Хөгжлийн банкны хамгийн том чанаргүй зээлдэгчдийн нэг бөгөөд нийтдээ 180 гаруй тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
648024
1 эможи

keyboard_arrow_up