“Монголросцветмет” ТӨҮГ: ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо : 2023 оны 05 сарын 24
Тендер шалгаруулалтын нэр: JK730 Өрмийн машины сэлбэг
Тендер шалгаруулалтын дугаар: МРЦМ/202312162
“Монголросцветмет” ТӨҮГ нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “JK730 Өрмийн машины сэлбэг” нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна.
Тендерийн баталгаа 0,5% -тай тэнцэх үнийн дүнгийн тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2023 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 09 цаг 05 минутад зохион байгуулна.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
Огноо : 2023 оны 05 сарын 24
Тендер шалгаруулалтын нэр: Цахим үзүүлбэрийн өрөөний тохижилт, заслын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: МРЦМ/202312139
“Монголросцветмет” ТӨҮГ нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Цахим үзүүлбэрийн өрөөний тохижилт, заслын ажил”-ыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: Багцгүй.
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба төсөвт өртгийн 0.5%-тай тэнцэх төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2023 оны 06 сарын 23-ны өдрийн 09:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 06 сарын 23-ны өдрийн 09:05 цагт зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”.
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
Монголросцветмет ТӨҮГ