“Монголросцветмет” ТӨҮГ: ТЕНДЕРИЙН УРИЛГА

2023 оны 5 сарын 04

Arslan.mn

Огноо: 2023 оны 05 дугаар сарын 04

Тендер шалгаруулалтын нэр: “Дулааны станцыг Дулааны цахилгаан станц болгож шинэчлэх ТЭЗҮ”

Тендер шалгаруулалтын дугаар: МРЦМ/202312127

  1. Монголросцветмет ТӨҮГ нь “Дулааны станцыг Дулааны цахилгаан станц болгож шинэчлэх ТЭЗҮ” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Дулааны станцыг Дулааны цахилгаан станц болгож шинэчлэх ТЭЗҮ” гүйцэтгэх болно.
  3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно. Үүнээс гадна дараах мэдээллүүдийг нууцлахгүй ирүүлнэ. Үүнд:

-   Байгууллагын ерөнхий танилцуулга

  • Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар
  • Шүүхийн тусгай архивын лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг цахим хэлбэрээр авна.
  • Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн, өр төлбөргүй байх шаардлагатай бөгөөд цахим системээр ирүүлсэн лавлагаагаар үнэлнэ.
  • Тусгай зөвшөөрөл: Дараах тусгай зөвшөөрөлүүд бүгд хамт ирүүлсэн байх шаардлагатай. Үүнд:
  1. ТЗ-8.2 0.01-100 МВт болон түүнээс дээш хүчин чадалтай эрчим хүчний эх үүсвэрийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, 
  2. ТЗ-8.4 0.4-110Кв болон түүнээс дээш цахилгаан дамжуулах шугам, дэд станцын барилга байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах,
  3. ТЗ-8.6 0.07-0.4 МПа /0.7-40.0 кгх/см.кв/ болон түүнээс дээш даралттай зуухны техник эдийн засгийн үндэслэл,  зураг төсөл боловсруулах
  4. ТЗ-8.8 0.07-0.4 МПа /0.7-40.0 кгх/см.кв/ болон түүнээс дээш даралттай даралтат савны техник эдийн засгийн үндэслэл,  зураг төсөл боловсруулах
  5. ТЗ-8.10 0.07-0.4 МПа /0.7-40.0 кгх/см.кв/ болон түүнээс дээш даралттай дулааны шугам хоолой, дулаан дамжуулах төвийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах
  • 2021, 2022 оны баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх /Сангийн сайдын 2019.12.09-ний өдрийн 255 тушаалаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 3.7 заалтыг баримтална./
  • Сүүлийн 2 жилийн аль нэг жилд гүйцэтгэсэн борлуулалтын орлого төсөвт өртгийн 100%-иас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Батлагдсан төсөвийн 100%-иас багагүй байх.
  • 2021, 2022 оны аль нэг жилд ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл, ажил гүйцэтгэсэн гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт.

-“Монголросцветмет” ТӨҮГ нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг TY165-3 Бульдозерын сэлбэг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байна.

Тендерийг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 09 цаг 05 минутад зохион байгуулна.


-“Монголросцветмет” ТӨҮГ нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Кабель” нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба төсөвт өртгийн 0.5%-тай тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2023 оны 05 сарын 15-ны өдрийн 09:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 05 сарын 15-ны өдрийн 09:10 цагт зохион байгуулна.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.


-“Монголросцветмет” ТӨҮГ нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Эм, эмнэлгийн хэрэгсэл” нийлүүлэх тендер ирүүлэхийг урьж байна.

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байна.

Тендерийг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 09 цаг 10 минутад зохион байгуулна.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

www.tender.gov.mn

“Монголросцветмет” ТӨҮГ 
 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646799
0 эможи

Монголросцветмет

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up