“Эрдэнэс Тавантолгой“ ХК 2.5 сая иргэнд ногдол ашиг тараах эсэхийг өнөөдөр шийднэ

2023 оны 4 сарын 28

Arslan.mn

"Эрдэнэс Тавантолгой" ХК хувьцаа эзэмшигчдийн хурлаа өнөөдөр хийнэ. Уг хурлаас ногдол ашиг тараах эсэх шийдвэр гарахыг Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлж байв.

Өнгөрсөн онд "Эрдэнэс Тавантолгой" ХК 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажиллажээ. Үүнийг хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэндээ тараавал нэг иргэнд 100 гаруй мянган төгрөгийг хуваарилах юм байна. Гэхдээ ногдол ашиг тараах уу, угаах үйлдвэрээ барих уу гэдгийг өнөөдөр шийднэ.

2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн 2.5 сая иргэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 18.4 хувийг эзэмшиж байгаа аж.

Тус компани 2020 онд нэг иргэнд 96,000 төгрөгийн ногдол ашиг тарааж байжээ.

Шийдвэр гаргах "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн гишүүд:

зураг

 

зураг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646585
0 эможи

keyboard_arrow_up