ШУУРХАЙ: “Оюу толгойн“ ТУЗ-ийн гишүүн Н.Багабандийг чөлөөлж, оронд нь Ж.Таныг томиллоо
Засгийн газрын хуралдаанаар Оюу толгойн ХХК-ийн Монгол талын ТУЗ-ийн гишүүнээр Ж.Таныг томилжээ.
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Оюу толгойн ТУЗ-ийн гишүүн Н.Багабандийг чөлөөлсөн бөгөөд оронд нь Ж.Таныг томилсон байна.
Жамбалдоржийн Тана АНУ-ын Юта мужийн "Васач Академи" бүрэн дунд сургуулийг дүүргэж, Харвардын их сургуулийг эдийн засаг, Зүүн Ази судлалаар бакалаврын зэрэгтэй төгссөн байна. Мөн дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх Глобал Шэйпэрс нийгэмлэгийн нэрэмжит тэтгэлгийг хүртэж, Оксфордын их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ. Түүнчлэн дэлхийн уул уурхайн акулуудын нэг Рио Тинтогийн Австрали дахь салбар болон Монголын Оюу Толгой компанид ажиллаж байжээ.
Аав Ц.Жамбалдорж нь элчин сайдаар ажиллаж байсан юм.









