Ж.Ганбат: “Эрдэнэс Тавантолгой“ ХК ногдол ашиг тараах эсэхийг энэ сард ШИЙДНЭ

2023 оны 4 сарын 13

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат ногдол ашиг тараах эсэх талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн 2.5 сая иргэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 18.4 хувийг эзэмшиж байгаа. 2020 онд нэг иргэнд 96 мянган төгрөгийн ногдол ашиг тараасан. 

Өнгөрсөн 2022 оны тайлангаар 1.3 их наядын ашигтай ажилласан. Үүнийг хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэндээ өмнөх шиг зарчмаар ногдол ашиг хуваарилбал нэг хүнд 100 гаруй мянган төгрөг ногдоно. Гэхдээ угаах үйлдвэрээ дуусгах шаардлага байгаа. Угаах үйлдвэрээ ашиглалтад оруулаад орлогоо нэмэгдүүлэх нь чухал. Тиймээс ногдол ашиг тараах уу, угаах үйлдвэрээ барих уу гэдэг асуудал байна.

Дөрөвдүгээр сарын 28-ны хувьцаа эзэмшигчдийн хурлаар ногдол ашиг тараах эсэх талаар шийдвэр гарна. Хэрэв ногдол ашиг тараа гэвэл хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэндээ 100 гаруй мянган төгрөгийг хуваарилна" хэмээн ярилаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
646130
2 эможи

Baterdene
2023-04-15 00:01
Idej hanahgui hognuud yum aa uildwer barina gej shaaj bna.
Зангараг
2023-04-14 09:10
Угаах үйлдвэрийг их наяд гаруй төгрөгөөр барих гэж үү? Үгүй ш дээ хэдхэн тэрбумаар л барина.
059
2023-04-13 16:18
ard tumendee noogdol ashig ogokh blokhooroo l yamar neg asuudaltaigaa medne ....khulgaichdaassaa mongoo avaad guitseej bariulaachee
keyboard_arrow_up