“Эрдэнэс-Тавантолгой“ компанийн БЭТ-ийн хугацааг ЗУРГААН САРААР сунгана
2023 оны 4 сарын 12
Засгийн газраас өнгөрсөн аравдугаар сарын 26-нд "Эрдэнэс-Тавантолгой" компанид зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг тус компанид бүрэн эрхэт төлөөлөгчөөр томилсон. Бүрэн эрхэт төлөөлөгчийн томилгооны хугацаа энэ сарын 26-нд дуусна.
Бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбатын бүрэн эрхийг сунгах эсэхийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нар түүний хугацааг сунган ажиллуулах саналтай байгаа ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
646074
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс