Ж.ГАНБАТ: “Эрдэнэс Тавантолгой“ ХК нь 5 сарын хугацаанд Монгол Улсын вальютын нөөцөд 900 гаруй тэрбум ам.долларыг нийлүүлсэн

2023 оны 4 сарын 05

Arslan.mn

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрээр энэ үеэр "Эрдэнэс Тавантолгой ХК-д Засгийн газраас өнгөрсөн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс онцгой дэглэм тогтоогоод бүрэн эрхт төлөөлөгчөөр миний бие томилогдон ажилласан. Өнгөрсөн таван сарын хугацаанд бид 1,3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 13 сая тонн нүүрсийг борлуулж чадсан.

Бид борлуулалтыг өмнөх үеэс 4,1 дахин, тээврийг 3,9 дахин экспортыг 2 дахин, орлогыг 3,9 дахин, олборлолтыг 2,7 дахин тус тус нэмэгдүүлээд байна. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд бид 765,2 сая долларын үнэлгээтэй 7,5 сая тонн нүүрсийг борлууллаа. Үүнээс 416 мянган тонн нүүрсийг 7 удаагийн арилжаагаар хөрөнгийн бирж дээр цахимаар арилжсан. Анх удаа 200 мянган тонн эрчим хүчний нүүрсийг арилжсан. Өмнө нь 9-10 ам.доллараар зарагддаг байсан эрчим хүчний нүүрсийг бид 70 гаруй ам.доллараар арилжиж үзлээ. Цаашид энэ үнийг нэмж явна. Үүнээс гадна сайн чанарын кокосжсон нүүрс өмнө нь 110-115 доллараар зарагддаг байсан бол одоо 180 гаруй ам.доллараар зарж байна. Нүүрсний арилжаагаар 20,9 сая ам.долларыг олсон. 

Үүнээс гадна өнгөрсөн таван сарын хугацаанд Монгол Улсын вальютын нөөцөд 900 гаруй тэрбум ам.долларыг нийлүүлсэн. Мөн өмнө нь авсан байсан 603 сая ам.долларын өрнөөс 180 сая гаруй ам.долларын өр л үлдээд байна. 

2023 оны 01 дүгээр улирлын байдлаар 7,3 сая тонн нүүрсийг борлуулж чадсан юм чинь он дуустал 30 орчим сая тонн нүүрсийг дангаараа борлуулах бүрэн боломжтой гэж харж байна.

Намайг нүүрсний хулгайтай холбож мэдээлэл цацсан. Энэ нь буруу ташаа мэдээлэл. Манай компани үндэсний компаниудаа дэмжих зорилготой ажиллаж байна. " гэдгийг онцоллоо. 

ШУУД ҮЗЭХ: 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645915
2 эможи

Зочин
2023-04-05 13:21
900 гаруй тэр бум ДОЛЛОР биш 900 мянга байлгүйдээ
Иргэн
2023-04-05 13:17
Маш сайн ажиллаж зохион байгуулж байна.ЗАСГИЙН ГАЗАР , КОМПАНИЙ УДИРДЛАГАД БАЯР хүргэе. Бид ийм их боломж хөрөнгөө ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН БАТТУГА ЭЛБЭГДОРЖ...НАРТ алдсанд ХАРАМСААД баршгүй баршгүй энэ их хөрөнгө $ долларыг эргэлдүүлж ашиг олсоноо хувийн бизнес гээд хуудасны. Афган шиг АВИЛАГАЧДЫН тэдний холбоотны хөрөнгийг хуу ХУРААВАЛ дахин ийм юм гарахгүй гэдэг үнэн
Зочин
2023-04-05 12:55
turshlagatai chadvartai zuv hvnee tavjee ene ercheeree ajilbal ehe zasgin gazar nuuresni hulgaichuudaa ih idegchvvdee shudargaar shvvchihbel her turin hereg bho doo amjilt hvsii
Зочин
2023-04-05 12:00
Жонхуу, Ажнай, Аюурсайхан мэтийн бүлэглэлийн хулгайч нар ийм их боломжийг урьд нь гусдаг байж, төрөөс томилогдсон нь ажлаа хийдэггүй байж, хулгайч нарын мөнгөөр хил гаалийнхан худалдагддаг байж. МАН-АН ын нам дамжсан нүүрсний мафижсан хулгайч нарт бүрэн хариуцлага тооцож ахин ингэж хулгай хийж чадахааргүй болгож чадвал Оюун-эрдэнийн засаг монголын түүхэнд мөрөө үлдээж монгол улс хөгжлийн нэг гишгүүр ахих боломжтой болно шүү энэ янзаараа эрчтэйхэн явбал
keyboard_arrow_up