“Эрдэнэс тавантолгой” ХК нэг тонн нүүрсийг 182,1 ам.доллароор ХУДАЛДЛАА
							 2023 оны 3 сарын 17						
						
					
“Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр /2023.03.17/ нүүрсний ээлжит цахим арилжааг амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн цахим арилжаанд БНХАУ-ын Xianjiade Energy resources International, “Shuangquan Energy, Wangjin Energy зэрэг гурван компани оролцож нэг тонн нүүрсийг 178,6 ам.доллароос дуудаж 182,1 ам.доллароор арилжлаа. Цахим арилжааны ялагчаар Wangjin Energy компани шалгарч 5 багц буюу 32 мянган тонн түүхий коксжих нүүрсийг хамгийн өндөр үнээр буюу нэг тонныг 182,1 ам.доллароор худалдан авлаа.


										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
								
								
								
								
								
							
								
								
								
								645496
								
								
							0 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
