Орон нутгийн “Таван толгой“ ХК-ийн эзэмшигчид нэгж хувьцаанаасаа 2743.8 төгрөгийн ашиг хүртэнэ

2023 оны 2 сарын 26

Arslan.mn

"Таван Толгой" ХК-н ТУЗ өчигдөр хуралдаад ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргажээ.

2022 оны бизнес төлөвлөгөөнд 61 орчим тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон тараана гэж байсан бол урьдчилсан байдлаар компанийн татварын дараах ашигт байдлыг харгалзан нэгж хувьцаанд 2743.8 төгрөгөөр тооцон нийт 144 тэрбум төгрөгийн ногдол ашиг болгон хуваарилахаар болсон байна.

Энэхүү ашиг хуваарилахаар болсон "Таван толгой" ХК нь иргэд 1072 хувьцаа эзэмшдэг "Эрдэнэс Тавантолгой" ХК биш. "Орон нутгийн өмчит" гэх тодотголтой тус компанийн 51 хувийг Өмнөговь аймаг, 49 хувийг орон нутгийн иргэд болон гадаад, дотоодын 2300 орчим хувьцаа эзэмшигч эзэмшдэг юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645023
0 эможи

keyboard_arrow_up