“Тээврийг тендерийн зарчмаар шалгаруулбал 22,000 жолооч гудамжинд гарч, 300 гаруй ААН дампуурах эрсдэлтэй“

2022 оны 12 сарын 26

Arslan.mn

Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолтой холбоотой ачаа тээвэрчдэд ямар үр дагавар, мөн ямар нөхцөл үүсээд байгаа талаар Монгол туургатан ачаа тээвэрчдийн нэгдсэн холбооны 150 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл мэдээлэл хийлээ. 

Монгол туургатан ачаа тээвэрчдийн нэгдсэн холбооны дарга н.Бямбагэрэл 

2022 оны 12 дугаар сарын 16-ний өдөр засгийн газрын 362 дугаар тогтоолыг танилцуулсан. Бидний хувьд энэхүү тогтоолыг монгол тээвэрчдийг ажилгүй болгож байна хэмээн үзэж байгаа юм. Одоогоор гашуунсухайтын чиглэлд тээвэр явуулж байгаа 22 мянган жолооч 6 мянган туслах ажилчид 300 гаруй ААН халдвар хамгааллын дэглэмийг барьж, ажиллаж байна. 

362 дугаар тогтоол батлагдсанаар тендерийн зарчмаар явна гэж дурдагдсан байсан. Монголын тээврийн компаниуд энэ тендерт оролцох боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Нүүрс худалдан авагч компаниудын тээврийн салбар нь орж ирж, монополь байдал үүсгэх эрсдэл тулгараад байна. Маш олон тээврийн хэрэгсэлтэй Монголын ганц, хоёр компани болон БНХАУ-ын компаниуд л оролцох боломжтой. Нүүрсний хулгай нэрээр 22 мянган монгол жолоочдыг ажилгүй болгох нөхцөл бүрдүүлж, хятадуудыг явуулахаар болсон. Цөөн машинтай жолоочид тээвэр хийх боломжгүйд хүрээд байна” гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643708
1 эможи

Зочин
2022-12-26 14:25
Зөв жолооч нар хамгийн аюултай нөхдүүд дампурах ньзөв
keyboard_arrow_up