“ЭРДЭНЭС МОНГОЛ” НЭГДЭЛ “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнд нэгдэхээ илэрхийлж Батламжид гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах Үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан болон томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл Батламжид гарын үсэг зурах ёслолд оролцов.Мод тарих үндэсний хөдөлгөөнийг дэмжсэн энэхүү арга хэмжээнд“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Тэргүүн дэд захирал О.Хулан болон охин, хараат компаниудын удирдлагууд мөн оролцсон юм.
Батламжид гарын үсэг зурснаар 2030 он хүртэл
“Эрдэнэс Монгол” ХХК 5 сая мод,
“Оюу толгой” ХХК болон “Эрдэнэс Оюу толгой ХХК-иуд 100 сая мод,
“Бадрах Энержи” ХХК 5 сая мод,
“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК 3 сая мод,
“Багануур” ХК 1 сая мод,
"Шивээ-Овоо" ХК 500 мянган ширхэг мод тарьж ургуулан арчилж тордоно. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах, цөлжилтийг бууруулахад “Эрдэнэс Монгол” нэгдлийн ажилтан бүр үүрэг оролцоо чухал байдаг. Иймд нэгдлийн хэмжээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд ажилтан бүр идэвхитэй оролцож, мод тарих уриалга гарган мод тарих, арчлах ажлыг эхлүүлээд байна.