“БАДРАХ ЭНЕРЖИ” ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ БОЛОХЫГ БАТАЛГААЖУУЛЛАА

2022 оны 3 сарын 03

Arslan.mn

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн хуралдаанаас үүрэг болгосны дагуу ШУА-ийн Ерөнхийлөгчийн 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн тушаалаар Шинжлэх ухааны академийн ажлын хэсэг байгуулагдсан билээ. Уг ажлын хэсэг “Бадрах Энержи” ХХК Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт явуулж байгаа үйл ажиллагаандаа ашиглаж байгаа газар доор уусган олборлох (ГДУО) технологиос байгаль орчин болон газрын хөрсний унаган нөхцөл байдалд үзүүлж буй нөлөөг тодорхойлох үүрэг даалгавартай ажиллажээ.

ШУА-ийн ажлыг хэсгийн гишүүд 2021 оны 7 дугаар сарын 21-25-ны хооронд үйлдвэрлэлийн талбайд ирж төсөл хэрэгжиж буй газрын хөрснөөс 62 дээж авч шинжлэх, иргэдийн унд болон малын усалгаанд ашигладаг 18 худгийг хамруулан усны судалгаа хийх, “Бадрах Энержи” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайн ойролцоо 7 байршлаас ургамлын дээж авч шинжлэх зэргээр дэлгэрэнгүй судалгаа хийж, сорьц дээж авчээ. Дээрх судалгаануудыг үндэслэн ажлын хэсэг дараах дүгнэлтийг хийжээ. Уг дүгнэлтэд:

“ Олборлолт хийхээр төлөвлөж буй талбайн хөрс, ургамал, малын мах, сүүний дээжид хортой био идэвхт металл хүн, малын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц хэмжээгээр илрээгүй. Тухайн газар нутгийн хөрс болон байгаль экологийн тогтолцоо бохирдоогүй.

Хүн, малын ундны усны худгуудын усанд фтор, хүнцэл, ураны агуулга байгалиасаа өндөр, ундны усны стандартын шаардлагыг хангадаггүй. Худгуудын байрлаж буй гүнийн уст давхарга нь уран олборлох давхаргаас ус нэвчих боломжгүй шаврын үеүүдээр тусгаарлагдсан байдаг учраас харилцан бие биенийхээ усны чанар болон нөөцөд нөлөөлөхгүй.

Ураны хүдрийн орших хэлбэр, байршил, олборлолт явагдах газар нутгийн онцлог, олборлолтоос байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших Өмнөт, Дулаан-Уул болон Зөөвч-Овоо ураны ордыг газар доор уусган олборлох технологиор ашиглах нь хамгийн тохиромжтой хувилбар болно” хэмээн дурьдсан байна.

Монгол, Франц улсуудын төрийн өмчит хамтарсан “Бадрах Энержи” ХХК нь Монгол улсын холбогдох төрийн байгууллагуудын хяналтын доор үйл ажиллагаа явуулж, тогтмол хяналт шалгалт хийн, гарсан дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэн ажилладаг.

“Бадрах Энержи" ХХК-ний үйл ажиллагаатай илүү дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл http://www.badrakhenergy.com/EN/ вэб хуудсаар зочлон мэдээлэл авч болох юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643169
0 эможи

keyboard_arrow_up