ЭКСПОРТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 29.9%-ИАР ӨСЛӨӨ

2022 оны 7 сарын 21

Arslan.mn

Үндэсний Статистикийн Хорооноос 2022 оны эхний хагас жилийн эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа. Монгол Улс 2022 оны эхний хагас жилд нийт 145 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.3 тэрбум ам. доллар, үүнээс экспорт 5.3 ам. доллар, импорт 3.9 тэрбум ам. доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.9 (26.0%) тэрбум ам. доллароор, экспорт 1.2 (29.9%) тэрбум ам.доллароор, импорт 687.0 (21.1%) сая ам. доллароор тус тус өсчээ. Харин экспорт өмнөх сараас 59.8 (4.7%) сая америк доллароор буурсан бол импорт 22.9 (2.9%) сая ам.доллароор өссөн байна.

ЭКСПОРТ, ИМПОРТ, ТЭНЦЭЛ /сараар, сая америк доллароор/

Гадаад худалдааны тэнцэл 2022 оны эхний хагас жилд 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 534.8 (64.8%) сая ам.доллароор өсжээ. Харин 2022 оны 6 дугаар сард 413.7 сая ам. долларын ашигтай гарч, өмнөх сараас 82.8 (16.7%) сая ам. доллароор буурсан байна. БНХАУ-тай 2022 оны эхний хагас жилд 5.8 тэрбум ам.долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 62.3%-ийг эзэлж байна. БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 47.2%-ийг чулуун нүүрс, 36.3%-ийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцари улсад экспортолсон барааны 99.9%-ийг алт эзэлж байна. Экспорт 2022 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 1.2 тэрбум ам.доллароор өсөхөд нүүрсний экспорт 1.3 тэрбум ам.доллароор, зэсийн баяжмалын экспорт 277.8 сая ам. доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643148
0 эможи

keyboard_arrow_up