ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД БАГАНУУР ХК-Д АЖИЛЛАЛАА

2022 оны 7 сарын 29

Arslan.mn

Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Багануур ХК-нд ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангахад гол үүрэг гүйцэтгэн ажилладаг уурхайн хувьд Багануур ХК өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөгөө цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх нь чухал юм. Тиймээс салбарын сайд ажлын явц, төлөвлөгөөний биелэлт, тулгамдаж буй асуудлуудтай танилцаж үүрэг даалгавар өглөө.

Компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, өвлийн бэлтгэл хангахад тулгамдаж буй хүндрэлтэй байгаа асуудлуудаа танилцууллаа.

– Түлш, тэсрэх материал, дугуй, тослох материалын нөөц бэлдэхэд шаардлагатай санхүүжилт

– Тоног төхөөрөмжүүдийн агрегат засвар, нэн шаардлагатай техник тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх санхүүжилт

– Татвар, нийгмийн даатгал зэрэг урт богино хугацаат өр төлбөр

– Хөдөлмөрийн тухай хууль, дундаж цалин хөлс тодорхойлох журам шинэчлэгдсэнтэй холбоотойгоорүүссэн санхүүгийн хүндрэлтэй  асуудлуудаа  танилцуулсан байна.

“Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн асуудлыг ойрын хугацаанд ЗГ-ын хуралдаанд танилцуулж, хил гааль дээр саатаад байгаа сэлбэг материалыг хурдан татан авахад анхаарал хандуулна гэдгээ эрчим хүчний сайд Н.Тавинбэх илэрхийллээ.

Авахад бэлэн нүүрсний нөөцийг нэмэгдүүлж төлөвлөсөн хэмжээндээ хүргэх,  ХАБЭА-д анхааран осол зөрчилгүй, сахилга хариуцлагатай ажиллах, Хөдөлмөрийн хуультай холбоотой үүссэн асуудлаар ажилтнуудтайгаа ойлголцож ажиллах, Ковид-19 вирусын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан ажилтнууддаа халдвар хамгааллын дэглэм баримтлуулах зэрэг үүрэг даалгаварыг өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643147
0 эможи

keyboard_arrow_up