“Эрдэнэс монгол” ххк-ийн ажлын хэсэг “багануур” хк, “шивээ-овоо” хк-иудад ажиллав

2022 оны 10 сарын 24

Arslan.mn

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэгдлийн бүрэлдэхүүнд багтах компаниудын өртөг зардлыг бууруулж, ашигт ажиллагааг дээшлүүлэх зорилгоор тус компанийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирал Д.Баярбатаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаад байна. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ сарын 19-20-ны өдрүүдэд “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-иудад ажиллалаа.

Ажлын хэсгийн гишүүд:

  • Үйлдвэрлэл, эдийн засгийн үйл ажиллагаа,
  • Уурхайнуудын хөрс хуулалт, нүүрс олборлолтын өртөг, зардлын тайлан мэдээлэл, тайлант онуудын орлого, зардал, ашиг алдагдлын түвшин,
  • Худалдан авах ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилт, биелэлт,
  • Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан, шинээр үүссэн хөдөлмөрийн харилцааг хэрхэн зохицуулж байгаа зэрэгтэй танилцаж дүн шинжилгээ хийсэн бөгөөд дүгнэлтээ энэ сард багтаан танилцуулахаар болжээ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643129
0 эможи

keyboard_arrow_up