Эрдэнэс Тавантолгой-Цагаан Хад чиглэлийн авто тээврийн түгжрэлийг бүрэн арилгалаа

2022 оны 11 сарын 07

Arslan.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат энэ оны эцэс гэхэд 500 сая ам.долларын орлого төвлөрүүлэх төлөвлөгөө гарган ажлаа эхлүүлээд байна.

Төлөвлөгөөний дагуу Тавантолгойн уурхайгаас Цагаанхад чиглэлд ачилт хийх тээврийн хэрэгслүүдийн тоог нэмэгдүүлэн, хоногт 360 тээврийн хэрэгсэл гарах квоттой байсныг 650 гаруй болгож Гашуунсухайтын авто замд үүсээд байсан тээврийн хэрэгслийн цуваа бүхий түгжрэлийг бүрэн арилгалаа. Цаашид нүүрс тээврийн тоог хоногт 950 болгон нэмэгдүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.

Мөн өдөр тутмын квотыг нэмэгдүүлэн, дундын болон богинын тээврийн уялдааг хангаж ажиллах, тээвэрлэлт нэмэгдсэнтэй холбоотой уурхай дээр асуудал үүсгэхгүй байхад анхаарах чиглэлийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбар, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Хилийн тээвэр, Логистик, Экспортын газар, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Тээвэр, логистикийн газрын удирдлагууд өглөө.

                                 Эх сурвалж: “Эрдэнэс Тавантолгой” ХК

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643123
0 эможи

keyboard_arrow_up