БАЯРТ МЭДЭЭ: Наран Мандал компанийн тамирчин Ц.Цогтбаатар “Их дуулга“-аас мөнгөн медаль хүртлээ
2022 оны 6 сарын 28
Токиогийн олимпын Хүрэл медальт, ОУХМ Ц.Цогтбаатар "Улаанбаатар Их дуулга"-ын -73 кг-ийн жинд Мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү Монгол Улсын шигшээ баг 2 алт, 3 мөнгө, 4 хүрэл медальтай болоод байна.
Ц.Цогтбаатар “Улаанбаатар Их дуулга-2022”-ын -73 кг-ын жингийн алтан медалийн төлөөх барилдаанд IJF-ийн нэр дээр орж буй ОХУ-ын тамирчин Махмадбек Махмадбековтой барилдсан юм.
Жижиг хагалгааны ард гараад 20 хоногийн дараа Их дуулгад барилдсан Ц.Цогтбаатар "Бэлтгэл жаахан дундуур байлаа. Өнөөдөр энд ялагдсан ч хамгийн том амжилт Олимп, Дэлхийнх байх болно. Хичээж барилдана" гэлээ.
Ташрамд дурдахад, Ц.Цогтбаатар нь Наран Мандал компанийн тамирчин юм.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)
638293
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс