НАРАН МАНДАЛ: “Уурхайтай танилцсан нь” аялалыг зохион байгууллаа
"Практикт суурилсан мэргэжлийн чиг баримжаа" төслийн хүрээнд Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын Номундалай, Эрдэнэмандал, Соого Сейкео, Эрдэм сургуулийн 10-р ангийн "Инженер" хэмээх эрхэм хүндтэй мэргэжил сонгож буй 59 сурагчдад зориулсан “Уурхайтай танилцсан нь” аяллыг Наран Мандал компаниас зохион байгууллаа.
Тус аяллын хүрээнд багш, сурагчид уул уурхайн салбарын инженерүүдийн ажил мэргэжлийн онцлог, далд уурхай, үйлдвэр, хөдөлмөр хамгаалал, байгаль орчны үйл ажиллагаатай танилцаж практик мэдлэгийг олж авахаас гадна манай уурхайн шилдэг залуу инженер техникийн ажилчидтай халуун дотно яриа өрнүүлж, сонирхсон асуултаа асууж, мэргэжлийн зөвлөгөө авч нэг өдрийг үр бүтээлтэй, дурсамж дүүрэн өнгөрүүллээ.