“Наран Мандал“ компани “Инженер“ мэргэжил сонгож буй сурагчдад “Уурхайтай танилцсан нь” аяллыг зохион байгууллаа
"Наран Мандал Энтерпрайзес" ХХК-аас "Практикт суурилсан мэргэжлийн чиг баримжаа" төслийн хүрээнд Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын Номундалай, Эрдэнэмандал, Соого Сейкео, Эрдэм сургуулийн 10-р ангийн "Инженер" хэмээх эрхэм хүндтэй мэргэжил сонгож буй 59 сурагчдад зориулсан “Уурхайтай танилцсан нь” аяллыг зохион байгууллаа.
Тус аяллын хүрээнд багш, сурагчид уул уурхайн салбарын инженерүүдийн ажил мэргэжлийн онцлог, далд уурхай, үйлдвэр, хөдөлмөр хамгаалал, байгаль орчны үйл ажиллагаатай танилцаж практик мэдлэгийг олж авахаас гадна манай уурхайн шилдэг залуу инженер техникийн ажилчидтай халуун дотно яриа өрнүүлж, сонирхсон асуултаа асууж, мэргэжлийн зөвлөгөө авч НЭГ ӨДРИЙГ үр бүтээлтэй, дурсамж дүүрэн өнгөрүүллээ.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)