“Эрдэнэс Оюутолгой“-д ногдох $2.4 тэрбумын өрийг 100% тэглэсэн батламжийг гардуулж өглөө

2022 оны 1 сарын 25

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газар, "Оюу толгой" төслийн гадаадын хөрөнгө оруулагчтай хийсэн хэлэлцээг үндэслэж, Улсын Их Хурал Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай 103 дугаар тогтоолыг өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр баталсан.

Уг тогтоолд тусгагдсан заалтууд хэрэгжиж эхэлж байна.

Тодруулбал, өнөөдөр гүний уурхайн үйлдвэрлэлийн анхны тэсэлгээг хийх ёслолын үеэр "Оюу толгой" төсөл дэх Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувь буюу "Эрдэнэс Оюутолгой" компанид ногдох 2.4 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэсэн батламжийг "Туркойс Хилл Ресурс" компанийн санхүү эрхэлсэн захирал Люк Колтон "Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбатад гардуулан өглөө.

Гүний уурхайн тогтвортой олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт санхүүжилтийг "Рио Тинто", "Туркойс Хилл Ресурс" компани буюу хөрөнгө оруулагч тал бүрэн хариуцахаар болсон.

Мөн "Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд огтлох малталтыг эхлүүлэхэд шаардагдах санхүүжилт болон бусад арга хэмжээ авахыг санал нэгтэйгээр зөвшөөрснийг өнөөдөр зарлав.

Эх сурвалж Ikon.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634047
1 эможи

keyboard_arrow_up