Шинэ сэргэлтийн бодлогын тулгуур нь эрдэс баялгийн салбар

2021 оны 12 сарын 14

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрх баригч намын Их хурал дээр эдийн засгийн тусгаар тогтнолын төлөөх “Зууныг эхлүүлэх зургаан сэргэлт” буюу шинэ сэргэлтийн бодлого” танилцуулсан. 

Тэрээр Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа - 2050” урт хугацааны бодлого нь ШИНЭ ЗУУНЫ гуравны нэгийг тодорхойлох хөгжлийн үндсэн чиглэл мөн гэдгийг онцолсон билээ.

Энэ бодлого амжилттай хэрэгжсэнээр Монгол Улсын нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 дахин өсгөж, ядуурлыг 5 дахин бууруулж, чинээлэг дундаж давхаргыг 80 хувьд хүргэх зорилт бүрэн хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм. Түүний тулд эн тэргүүнд  Боомтын сэргэлт бодлогыг онцолж байна. Далайд гарцгүй манай орны тухайд боомтуудыг авто зам, төмөр зам, хурдны замаар цаг алдалгүй холбох нь нэн тэргүүний зорилт. Одоогийн байдлаар авто замаар 7, төмөр замаар 3, агаарын замаар 1 боомт  холбогдож, үйл ажиллагаагаа явуулж байгаа ч бид боомтын хүчин чадлаар дэлхийн 160 улсаас 130-т эрэмбэлэгдэж буй нь тун ч хангалтгүй үзүүлэлт. Тиймээс  Засгийн газраас Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх онд бүрэн ашиглалтад оруулж, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох ажлыг цаг алдалгүй эхлүүлнэ гэж мэдэгдсэн билээ. Ингэснээр бид юун түрүүнд эдийн засгийн цусны эргэлт болсон эрдэс баялгийн салбарынхаа экспортыг нэмэгдүүлэх боломж бүрэн бүрдэнэ. Үүнд мэдээж монголын эрдэс баялгийн бодлогын хаан зангилаа болсон Эрдэнэс Монгол компаний гүйцэтгэх үүрэг хамгаас их. Учир нь тус компанид Багануур, Шивээ-Овоо,  Эрдэнэс Оюу толгой, Эрдэнэс Метан, Эрдээс Шивээ энержи, Гашуун Сухайт Роэд, Эрдэнэс Силвер ресурс, Эрдээс шид, рдээс Стийл, Монголын Эрдэнэс баялгийн бирж гээд эдийн засгийн гол тулгуур болсон компаниуд харьяалагдаг.Тэгэхээр Эрдэнэс Монголын зөв иенежмент, ухаалаг хурдтай бодлого Ерөнхий сайдын яриад зориод буй Боомтын хөгжлийн суурь нь юм.

Мөн шинэ сэргэлтийн бодлогын бас нэг чухал тулгуур нь Эрчим хүчний сэргэлт юм. Бие даасан байдал, эдийн засгийн тусгаар тогтнолын нэгэн багана нь эрчим хүчний хангамж гэдэг нь нэгэнт ойлгомжтой. Манай улс өнөөдөр эрчим хүчний импортод жил бүр дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарлагадаж байна.

Тэгвэл энэ бүхнийг эцэс болгоход эрдэс баялаг, тэр дундаа нүүрсний салбартаа түшиглэсэн эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд зүтгэх хүчний үүрэгтэй. Тухайлбал Тавантолгой, Багануурын нүүрсний уурхайд түшиглэсэн цахилгаан станцуудыг барих нь энэ зорилтыг бүрэн гүйцэлдүүлэх хөшүүрэг нь. Зургаа сэргэлтийн тулгын гурван чулуу шиг гурав дахь бодлого нь мэдээж хэрэг Аж үйлдвэржилтийн сэргэлт. Өнөөдөр Монгол Улс байгалийн баялгийнхаа 90 хувийг боловсруулалгүй хямд үнээр гаргаж, дотоодын хэрэглээнийхээ 90 хувийг гадаадаас худалдан авч байгаа нь аж үйлдвэржилтийн бодлого алдагдсаны гашуун сургамж гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдээ хүлээн зөвшөөрч, үүнийг өөрчлөхийн тулд эрс шийдвэртэй алхам хийхээ ч мэдэгдсэн. Энэ хүрээнд Монгол Улс ЗЭСЭЭ баяжуулж, НҮҮРСЭЭ угааж, АЛТАА цэвэршүүлж, ГАЗРЫН ТОСОО боловсруулж, дотоодын ХҮНСЭЭ ХАНГАЖ, түүхий эд нийлүүлэгч улсаас АЖ ҮЙЛДВЭРЖСЭН улс болох нь эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлын суурь баталгаа гэдгийг ч сануулж хэлсэн. Тийм блохоор Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нэмүү өртөг шингэсэн уул уурхай, тэр дундаа ГАН БОЛОН ЗЭС боловсруулах үйлдвэр бол аж үйлдвэржилтийн энэ сэргэлтийн суурь нь болж таарч байгаа юм.

Өнөөдөр Монгол улсын эдийн засгийн амьсгалах хүчилтөрөгч нь эрдэс баялгийн салбар болж байна. Харин бид маргаашийг угтаж энэ “хүчилтөрөгч”-өө хөгжлийн хөдөлгүүр болгоход Эрдэнэс Монгол жолооны хүрд нь болж таарна. Энэ хүрд зогсолтгүй, бас зөв эргэж байж Монгол улс түгжрэлтэй, төөрсөн, өдөр хоногийг аргацаасан өнөөдрийн замаас “шинэ эргэлт”-ийн замд орж чадна.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633339
0 эможи

keyboard_arrow_up