“Багануур“ ХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 81,9 хувийн гүйцэтгэлтэй байна

2021 оны 9 сарын 10

Arslan.mn

Эрчим Хүчний Яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн, ахлах шинжээч Д.Даваасүрэн нараар ахлуулсан Эрчим хүчний яам болон “Эрдэнэс Монгол” ХХК-иас томилогдсон Ажлын хэсгийн гишүүд Багануур ХК-нд ажиллан өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Багануур ХК-ийн хувьд 2021-2022 оны өвлийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 3 бүлэг 47 төрлийн ажил гүйцэтгэхээр төлөвлөснөөс 2021 оны 09 сарын 08-ны байдлаар 81.9 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс бүрэн дууссан 26, одоо хийж байгаа 18, хойшлуулсан 3 ажил бий.

Одоо хийж байгаа 18 ажлыг 11-р сарын 01 гэхэд бүрэн дуусгаж өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг 100 хувь биелүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа танилцууллаа. Өнөөдрийн байдлаар уурхай авахад бэлэн 312 мян.тн нүүрстэй. Дулааны цахилгаан станцуудын гадаа 249.2 мян.тн нүүрс байгаагийн 65 хувь нь Багануурын уурхайн нүүрс байна. 2021-2022 оны өвлийн ачаалын үед 11.2 сая.м3 хөрс хуулж, 3133.8 мян.тн нүүрс нээж 3089 мян.тн нүүрс борлуулна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630834
0 эможи

keyboard_arrow_up