“Тавантолгой“ ХК хувьцаа эзэмшигчийн хурлыг ирэх сард товложээ

2021 оны 3 сарын 10

Arslan.mn

"Тавантолгой" ХК хувьцаа эзэмшигчийн ээлжит хурлыг ирэх сарын 20-нд товложээ. Хурлаар компанийн 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, компанийн 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлт, ТУЗ-ийн тайлан, компанийн 2019 оны ногдол ашиг хуваарилсан тухай, мөн 2020 оны ногдол ашгийг хуваарилах тухай гэхчилэн 5 асуудлыг хэлэлцэх юм байна. 

Ийнхүү 2020 онд ашигтай ажилласан 161 тэрбум төгрөгийг ТУЗ-ийн зүгээс хувьцаа эзэмшигчдэд тараалгүй уурхайтай холбоотой мега төслүүдэд хөрөнгө оруулах шийдвэр гаргасан бол энэ удаагийн Хувьцаа эзэмшигчдийн хурлаар  ногдол ашгийг тараах эсэх асуудлыг хэлэлцэх юм байна. Хэрэв  ногдол ашиг тараахаар болвол  1072 ширхэг хувьцаатай иргэнд 12 мянган төгрөг ногдох тооцоотой байгаа юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624371
0 эможи

keyboard_arrow_up