“НАРАН МАНДАЛ“ компаниас Баян-Овоо сумын 333 малчин өрхөд өвс, тэжээлийн ДЭМЖЛЭГ үзүүлж байна
2021 оны 1 сарын 25
Наран Мандал компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд малчдын амьжиргааг дэмжих зорилгоор Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын малчдадаа өвөлжилт хүндэрч буй энэ үед тусламжийн гараа сунгаж өвс, тэжээл түгээдэг уламжлал болсон аянаа эхлүүлжээ.
Тус сумын 1-ээс 4-р багийн нийт 333 малчин айл өрх багтсан бөгөөд энэхүү малчиддаа туслах аянаар
- 1 сарын 25-нд 3-р баг
- 1 сарын 26-нд 4-р баг
- 1 сарын 27-нд 2-р баг
- 1 сарын 28-нд 1-р багийн малчдад өвс болон солом зэргийг тараах юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623057
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс